HICHEEL

2011-05-17 - biletiin hariult

  1. Шумер ба Монголчуудын соёл холбоо хамаарал

Тигр, Ефрат хоёр мөрөн зэрэгцэн урсаад Персийн булан цутгадаг тэр газар нутагт Шумер бүрэлдэн тогтжээ. МЭӨ IV мянган жилийн сүүлч III мянганы эхээр ХАА, гар урлал, засаг захиргааны нэгжийн нэлээд хөгжингүй хөдөлмөрийн хуваарь бүхий Шумерийн хот улсууд үүсэн бий болжээ. МЭӨ 2500 оны үед Шумерт 12 томоохон хот улс байв. Тэнд амьдарч байгаа хүмүүс хэл яриа, шашны уламжлал, соёлын уламжлал нэгтнй байжээ. Гэхдээ Шумер нь нэг нэгдсэн улс биш байлаа. Төвлөрсөн нэг засаг захиргаа байхгүй, хот болгон өөрийн захиргаатай. Энэ нь хотуудын хооронд байн, байн мөргөлдөөн зөрчилдөөн гарахад хүргэдэг байв. Эртний Шумерийн соёл болон хэл 1850-иад оны дунд хүртэл нууц хэвээрээ байсан ба археологчид энэ мэт шавар номнуудыг Иракаас олсон байна. Энэ шавар ном нь 4000 жилийн настай бөгөөд дэлхийн хамгийн эртний эмчилгээний гарын авлага байсан байна. Монголчууд эрт үеэс номыг эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Үүссэн цаг үеэсээ эхлэн хад, агуйд зураг зурж үлдээсэн нь соёлын том өв юм. Азийн улс гүрнүүд болон эртний Шумер буюу Ирак, Монгол нь бичиг үсгийн том өв сантай улс билээ.


Их хаан Чингис орчин үеийн геополитикийн үндсийг тавьсан хүн мөн. Эрдэмтэн Г.И.Варнадский “Монголын их эзэнт улс бол ердийн аль нэгэн мужийн улс бус харин дэлхий дахины эзэнт гүрэн байсан юм” гэж бичиж байжээ. Харин Эренджен Хара Даван “Русь Монгольская” номондоо “Чингис хаан бүхий л амьдралаа Ертөнцийн нэгдсэн улс байгуулах гэсэн  эрхэм дээд чин хүслээ хэрэгжүүлэхэд чиглүүлсэн юм. Энэ нь XIII-XIV зууны Монголчуудын цэргийн соёлын дээд хүслэн байсан" хэмээн бичсэн байна. Энэхүү тэмүүлэл нь дэлхий ертөнцийг даяарчлахын төлөөх Чингисийн бүхий л тэмцэл ялалтын үндсийн үндэс болсон байна. Тэр үед дэлхийн төв буюу Монголын империйн төв рүү эх газрын өнцөг булан бүрээс төр улс, худалдаа наймааны янз бүрийн ажлаар хүмүүс байнга цуврах болж Монголын Хархорум хот дэлхийн нийслэл болжээ.   

Монголчуудын хүрсэн хил нь Европ тивд: Адриатын тэнгис, Төв Европ, Польш, Оросын хойд нутаг, Хойд Двина гол, Уралын дунд хэсэг;
Ази тивд:
Сибирийн өмнөд хэсэг, Япон тэнгисийн эрэг, Солонгосын хойг, Зүүн ба зүүн өмнөд Азийн эрэг, Ганга мөрний адаг, Бенгалийн булан, Энэтхэгийн хойгийн урд хэсэг, Газрын Дундад тэнгисийн зүүн эрэг, Бага Азийн хойг, Хар тэнгисийн эрэг, Крымийн хойгийн урд хэсэг, Днепр мөрний адаг хүрч байв. Өөрөөр хэлбэл Ази тивийн хойд хэсэг, Арабын хойг, зүүн ба зүүн өмнөд тэнгис дэх арлуудаас бусад Азийн бүх нутаг, Төв ба Дорнод Европ тэр аяараа хамрагдсан байлаа. Францын түүхч Фернан Гзенар “Чингис хааны байлдан дагуулал нь Хятадыг нэгтгэж Оросыг байгуулсан юм” гэж хэлсэн нь интеграцчлагдсан эзэнт гүрний мөн чанарыг тодорхойлжээ. Нэрт түүхч Рене Грусса “Аугаа ихээр ноёрхох үндэстэн, тэргүүлэх ард түмэн тийм олон биш. Тэдгээрт Ромчуудаас гадна Монголчуудг харъяалагдаж болно” гэж бичсэн байдаг.

Их хаан хөвгүүддээ: “Аливаа үйл хэргийн амин сүнс нь уг хэрэг эцгээс төгсгөлдөө хүрч бүрэн гүйцсэн байхад оршино гэдгийг хэзээ ч бүү март” хэмээн захисан байдаг ажээ.

 

6. Алтан ордны Зүчийн өргөө

 “За үнэхээр хүссэн хүн Зүчитэй нийлэгтүн!” (Чингис хаан)

Нэгдсэн Оросыг байгуулж түүнтэй 240 гаруй жил зэрэгцэн оршсон соёл түүхийн хувьд нэн холбоотой Алтан Ордны улсыг үүсгэн байгуулагч нэрт жанжин Зүчи нь 1179 онд мэндэлжээ.

1225 онд Чингис хаан Зүчид Эрчис мөрнөөс Уралын нуруу хүртэлх, түүнээс баруун тийш орших уудам их нутгийг соёрхон олгосон нь Алтан ордны улс, Зүчийн улс гэж түүхэнд тэмдэглэгджээ. Ийнхүү тэрээр хаан эцгээсээ "Монгол морины туурай хүрэх өрнөд нутгийг мэдэж явах" зарлиг сонсон үүрэг хүлээж ус бэлчээр сайтай, ан амьтан элбэгтэй 2 сая гаруй хавтгай дөрвөлжин км нутаг усыг эзэмшиж явсан түүхтэй.  
Тэрээр 1227 оны өвөл хаврын зааг дээр одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад учир битүүлгээр нас барсан байна.
Зүчийн хүү Бат нь төр засаг, ардыг арчлах эрдэмд боловсорсон Монголын төрийн томоохон зүтгэлтэн байв. Бат эцгийнхээ үндэслэсэн Алтан Ордны улсын хил хязгаарыг өргөтгөж түүний 200 гаруй жил мандан бадрах эх суурийг тавьсан юм.
Бат, Оросын вангуудыг Алтан Ордны улсын Вассал хараат улс
(Энэ нь нэг улс өөр нэг улсын харъяалалд байх тухай ойлголт. Угтаа Вассал гэдэг нь улс биш, харин тухайн улсын удирдагч ажээ. Вассал нь харъяалагдаж буй улстаа шаардлагатай үед нь цэргийн туслалцаа үзүүлэх гол үүрэгтэй) болгож, татварын системийг шинэр тогтоож их татвар төлдөг болгов.
Монголын геополитикийг бүрэлдэн тогтоход Бат шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Монголын Империйн баруун хязгаарыг Төв Европ хүргэсэн билээ.

 

7. Цагаадай ба түүний залгамжлагчид

 "Засаг, ёс, хууль, бичиг сайн мэдэхийг хүссэн хүн Цагаадайд очигтун!” (Чингис хаан)

   

Хожим Баруун Ази дахь Түрэг, Монголын гүрэн, мөн Энэтхэг дэх Их Могулын уг сурвалж болсон Дундад Ази дахь Монголын хаант улсыг үндэслэгч, эрдэм номт, догшин Цагаадай нь Чингис хааны 2 дахь хүү болон 1183 оны харагчин туулай жилд төржээ. Цагаадай нь Дундад Ази дахь Монголын хаант улсыг үндэслэсэн юм. Дайны үед олон тооны усан онгоц ба хүнд даацын гүүр хийлгэж явсан тэрээр Монголын инженерийн цэргийн анхны жанжин байв.

 

Цагаадайн залгамжлагчдын нэг түүний цэргийн удирдагч Төмөр Монголын геополитикийг Энэтхэг, Бага Азийн хойг, Араб дахинд тэлсэн. Тэрээр 1368 онд Монголын Их Юан улс мөхсөнөөс хойш нэг жилийн дараа 1369 онд Самаркандад хаан ширээнд сууж Доголон Төмөр хэмээн түүхэнд алдаршсан бөгөөд 1369 оноос хойш Баруун зүгт Афганистан, Перс /одоогийн Иран/, Бага Азийн Туркд цохилт өгч өмнө зүгт Энэтхэг рүү довтолж байжээ. Доголон Төмөр хаан Хятадыг байлдан дагуулж нөлөөгөө тогтоохоосоо өмнөхөн 1406 онд хумхаа өвчнөөр нас барсан байна. Түүний булш бунхан Дундад Азийн нутаг дэвсгэрт байсныг археологчид илрүүлсэн ба бунхан дээр нь "Үүнийг хөндөж болохгүй. Хөндвөл хааны догшин сүнс амилж далай мэт их цус асгарна" хэмээн бичсэн байсан боловч бунханыг нээсэн тэр өдөр 1941.06.22-нд фашистууд Орос орон руу довтолсон байдаг. 1943 оны зун Оросын удирдагч Сталин Төмөр хааны шарилыг дахин оршуулахад сая рубль зарцуулах шийдвэр гаргаж байсан ба түүнээс хойш фронтын нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

 

Доголон Төмөр хааныг нас барснаас хойш 120 жилийн дараа түүний эх талын цусан төрөл Бабар Делийн Султаныг ялж Энэтхэгт хүчирхэг Монгол улсыг байгуулсан ба түүхэнд Их Могулын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн. Могул нь Перс үг бөгөөд Мугхул буюу Монгол гэсэн утгатай үг ажээ. Бабар 1526 онд Могул улсыг үндэслэн байгуулж, түүний ач хүү Акбар эзэнт улсын засаг захиргааны бүтэц, эх суурийг тавьсан байна.

 

Акбар 1556 огоос 1605 он хүртэл Умард ба Төв Энэтхэг, Афганистаныг захирч байсан. Акбарын хүү Жахангир 1605- 1627 он хүртэл улсыг удирдаж байсан бөгөөд энэ үеийг Могулын цэцэглэлтийн үе гэдэг. Жахангар нь уран барилгыг хөгжүүлж байсны дотор өөрийн эхнэртээ зориулсан бунхан болох алдарт Таж Махалыг 1639-1648 онд бүтээсэн байна.

 

8. Өгөөдэйн Түмэн Амгалан орд өргөө

Уужим өгөөмөр сэтгэлтэй байх, эд баялаг хүссэн хүн Өгөөдэйд ойр байхтун!” (Чингис хаан)

 

Монголын эзэнт гүрний нутагт дэвсгэрт дэлхийн анхны GATT тогтолцоог бий болгож, Алтан улсыг эзэлж Европ тивд нутаг орноо ихээхэн тэлсэн. Өршөөл ихт хаан Өгөөдэй нь 1186 онд мэндэлжээ. Тэрээр 1229-1241 онд хаан ширээнд 13 жил суухдаа улс орноо эзэнт гүрний хэмжээнд хөгжүүлж, төр засаг, эдийн засаг, соёлын олон шинэтгэлийг хийсэн байна. Үүнд:

1.      Алтан улсыг эзэлсэн.

2.      Улс хоорондын элчин харилцааг өргөтгөж өртөө зам байгуулав.

3.      Усгүй газар худаг ус малтуулж улс иргэний ус бэлчээрийн хүрэлцээг хангав.

4.      Эзлэгдсэн орнуудаас эрдэмтэд шалгаруулж шинэ хот байгуулан, Алтан ургийн түүхийг бичүүлж дуусгасан. /Нууц товчоог 1240 он/ Өгөөдэй хаан 1248 оны 4-р сард насан эцэслэж түүний шарилыг Дорнод Туркестаны нутагт хөдөөлүүлсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг.

Өгөөдэй хааны дараа түүний хүү Гүюг хаан ширээнд суужээ. Эртний Монголчуудын дипломат харилцааны соёлын үнэт дурсгалуудаас Гүюг хааны Ромын папд бичсэн захидал хосгүй дурсгалд тооцогддог ба энэхүү захидал нь Их Монгол улсын хааны тамганы дардасыг хадгалж үлдсэн юм. Энэхүү захидлын эх нь одоо Ватиканы архивт хадгалагдаж байдаг.

 

9.Тулуй сэцэний өргөө

"Эр зориг, алдар нэр, эрэлхэг баатарлаг байх, улс гүрнийг байлдан дагуулах дуртай хүн Тулуйг дагагтун!” (Чингис хаан)

 

Их Монгол улсын хаан Мөнх, их Юаны хаан Хубилай болон Иранд 100 гаруй жил ноёрхсон Илханатын улсыг үндэслэгч Хулагу нарын эцэг, эр зоригт, Чингисийн отгон хүү Тулуй сэцэн 1193 онд төржээ.
Тулуй 1211 оноос хаан эцгээ дагаж Алтан улс, Хорезм, Бухар, Самарканд, Тангудыг эзлэх дайнд оролцож, 1219 онд Чингис хааны Хорезмын Шах Мухамедийн эсрэг дайнд цэргийн гол х
үчийг захирч явсан байна.
Чингис хаан газар нутгаа хуваахдаа Монгол уламжлалаа хадгалан Тулуйг голомт сахигч отгон х
үү хэмээн "Их ноён" гэж хүндэтгэн түүнд Онон мөрний эх Хархорум орчмын нутгийг соёрхон өгч "Голын улс" нэж нэрлэх болжээ. Тулуй Үндэсний эрх ашгийг өөрийн эрх ашгаас дээгүүр тавьдаг, Монгол туургатны эв нэгдлийг эрхэмлэдэг, ноён нуруутай, холч ухаантай төрийн зүтгэлтэн байв. 1231 онд Өгөөдэй хаан Хятадыг дайлж буцах замдаа гэнэт өвдөж бөө төлөгчдөөс асуухад ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэжээ.  Тулуй "Хаан ах муужирваас олон Монгол улс өнчирч Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё" гэж хэлсэнд бөө нар бөөлөн залбирч адисласан усыг Тулуйд уулгаснаар хоёр, гурван өдрийн дараа Тулуй зам зуураа  Алаг дэрс гэдэг газар нас барсан тухай Нууц товчоонд тэмдэглэгджээ.

 

1995 оны 12-р сарын 11-ний өдрийн дугаартаа "Вашингтон Пост" сонин аргын тооллын 1101-2000 он хүртэл түүхэн хүмүүс дотроос хамгийн алдартай хүнээр Чингис хааныг тодруулсан үндэслэлийг : " ... өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан бөгөөд Чингис болон түүний залгамжлагчид Европ Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны бүс бүрэлдүүлж, дорно өрнийн соёл иргэншлийн холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны GATT-н (GATT- General Agreement on Tariffs & Trade нь олон улсын худалдааг чөлөөтэй болгох зорилготой гэрээ байсан бөгөөд 1993 онд Дэлхийн Худалдааны Байгууллага бий болсноор дуусгавар болсон) тогтолцоо байсан гэж хэлж болно. .. Тэд интернет бүтээгдэхээс 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулжээ" хэмээн тодорхойлсон нь Чингис хаанд хүн төрөлхтөний өгсөн хамгийн том үнэлэлт болсон юм.

 

Богд Чингисийн байгуулсан эх газрын Монголын эзэнт гүрэнд орчин үеийн интеграцлагдаж, глобальчлагдаж буй дэлхий ертөнцийн хэд хэдэн түгээмэл элементүүд нэгэн адил оршиж байв. Үүнд:

1.    Орчин үеийн интеграцчлагдсан, нэгдмэл дэлхий ертөнцийн ерөнхий төсөөллийг оюун санааны төвшинд боловсруулж, практикт хэрэгжүүлсэн анхны хүн бол Чингис хаан мөн.

2.    Европ Азийн өргөн уудам нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн Чингис хааны аян дайн ба улс төрийн бодлого нь орчин үеийн геополитикийн үндэс болсон юм.

3.   Чингис хаан орчин үеийн менежмент  түүний дотор глобаль менежмент ба даяарчлал, төрийн удирдлага болон хүний нөөцийн менежментийн салбарын эхлэлүүдийг тавьсан.

4.   Их гүрэнд багтаж буй улсууд нь олон янзын шашин түмэн хэлтнээс тогтож байсан боловч эв найрамдалтай амьдарч ертөнцийн урлаг, соёл, шинжлэх ухааныг цэцэгжүүлж болохыг харуулжээ.

5.   Монголчууд их гүрэнд багтаж буй улсуудын хэрэгт үл оролцож, харин эзэнт гүрнийхээ хүч чадлыг мандуулах болон татварын шинэ бодлогоор удирдахад ихээхэн уян хатан хандаж байв.

6.    Мянга орчим жил үргэлжилсэн Монголын их гүрний  оюун санааны ертөнцийг нэгэн ер бусын механизм туйлын оновчтой зохицуулж ирсэн байна.

7.    Алтан орд зэрэг зарим улсын түүхээс үзэхэд орчин үед үй олны сэтгэцэд хортойгоор нөлөөлөх үйлчлэлээс хүн төрөлхтөнийг хамгаалах, уураг тархины дотоод хэмнэлийг алдагдуулах, хортой рефлексийн үйлчлэлээс сэргийлэхэд хамтын чармайлтыг бэхжүүлэх нь чухал байжээ.

 

Чингис хаан – Супер ген

 

1.У” хромсом

 

Английн генетик судлаачид 1998 оноос Ази болон тал нутгийн  эрчүүдээс цусны шинжилгээ авч  судлахад нэгэн ер бусын хүчирхэг хромосом илэрчээ. Энэхүү хромосом нь дэлхийн хэмжээнд авч үзвэл эрэгтэйчүүдийн 0.5%-д илэрч байсан бол Азийн бүс нутгийн эрчүүдийн 8%-д илэрч байжээ. Энэхүү хромосомын гарч ирсэн үе нь Чингисийн амьдарч байсан он цагтай тохирч байгаа нь хамгийн сонирхолтой. Сүүлийн 3-4 жилд генетикийн судалгаагаар Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн 7% буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген  Монгол эр хүнд бараг 100% байгааг  “Чингисийн ген” хэмээн нэрлэн гайхан судалж байна.

 

2.Монголын их нүүдэл

 

ь Одоогоос 100-гаад мянган жилийн өмнө эхэлсэн их мөстлөг нь Төв Азийн зөөлөн дулаан уур амьсгалд өөрчлөлт оруулж, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс зугтсан нүүдэлчид тухайн үед хуурай газар байсан Берингийн хоолой орчмоор нэвтэрч суурьшсан нь өдгөөгийн Индианчууд болжээ.

ь Төв Ази ба Монголоос Европ руу хийсэн их нүүдэл нь өөрийн гэсэн онцлогтой. Хүннү нар Тэнгэр уулнаа хүрч суурьшсан бөгөөд Тэнгэр уулын цагаан Хүннү нэрээр цааш нүүдэллэн  одоогийн  Энэтхэг, Пакистаны нутагт саатсанаа Тигр, Ефрат мөрнийг хөвөөлөн Грек, Ромд хүрчээ. Хүннүчүүд цааш Сейн мөрөн хүрч зарим нь Европт үлдэн зарим нь төрөлх нутагтаа эргэн ирсэн байна.

ь Энэхүү их нүүдэл нь “Эрийн сайн хан харангуй” туульд гардаг үйл явдлуудтай  яв цав нийцдэг нь гайхалтай юм.

ь Чингис хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулал ба төвшитгэл нь хууль цааз, харилцаа холбоо, дайтах урлаг, татвар, худалдаа, төлбөр тооцооны шинэлэг хэлбэр гээд олон зүйлийг Ази, Европ даяар түгээж олон орны дэвшилт бүхнийг бусдад нь таниулан “тэнгэрийн ташуур” буюу даяаршуулагчийн үүргээ нэн сайн гүйцэтгэжээ.

 

3.      Чингисийн уг гаралтай холбоотой домог

 

Бөртэ Чоно, Гуа марал хоёроос хойш 12 дахь үе нь Добу Мэргэн, Алунгуа хоёр юм. Алунгуагийн ариун нуруунаас төрсөн 3 хөвгүүний ургийг тухайлан Нирун гэдэг ба отгон хөвгүүн Бодончар хаан энэ удмын шилмэл үр бөгөөд Чингис хааны ариун овог түүнээс үүсэлтэй. Бодончараас хойшхи 11 дэх үеийн Есүхэй баатар Хамаг Монголыг бүхэлд нь мэдэж 12 дахь үеийн Тэмүүжин дэлхийг донсолгосон их хаан байв.   

 

4.      Амазончууд ба Монгол бүсгүйчүүл

 

Өүлэн Үжин ба Бөртэ хатан хоёулаа Хонгирад аймгаас гаралтай ажээ. Харин Хонгирад бүсгүйчүүд Бага Азийн дийлдэшгүй Амазон хэмээх бүсгүйчүүдтэй ямар нэгэн учир битүүлэг холбоотой тухай яригддаг.
Амазон гэдэг нь Грекийн домогт гардаг дайчин бүсгүйчүүлийн овог аймаг ю
м. Амазончууд Бага Азийн алслагдсан нэгэн мужид суудаг байсан бөгөөд  хөрш аймгийн эрчүүдтэй тодорхой хугацаанд нөхөн үржихүйд орж өөрсдийн бүсгүйчүүлийн соёл ба удам угсаагаа үлдээж байсан байна. Тэд өөрсдийн төрүүлсэн хөвгүүдийг эцэгт нь буцаан явуулах ба устгаад харин охидуудаа авч үлдэн өсгөж байжээ. Тэдгээр эмэгтэйчүүд нум сум харвахад саад болохгүйн үүднээс баруун хөхөө төөнөж хатаадаг байв. Амазончууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин, эрэмгий, хүчирхэг, зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлж хувийн бие хамгаалагч болгон авдаг байсан тухай домог байдаг. Түүхэнд тэднийг Дорно зүг Азийн гүн рүү   эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байна. Германы генетекчид Амозончууд Төв Азид тэгэхдээ Монголд   нүүн очсон байх магадлалтайг тогтоон Монголын говиос хонгор шаргал үстэй охины  цусны шинжилгээг  авч үзэхэд охины ДНК,  Амазон хатны ДНК-тай 99,99%-н магадлалтай тохирчээ.

4. Ураг төрлийн байгууллын үеийн соёл

 

Ураг төрлийн байгууллын үед эдлэг хийгээд оюуны соёлын төрөл, хэлбэрүүд үүсчээ.   

 

Эдлэг соёл

 

Эртний хүмүүсийн орон байр нь доод палеолитын үед шатанд хэвтэш, суудал, үүр зэрэг байжээ. Хэвтэш, суудал нь түр амрахад, харин үүр нь үр төлөө гаргах, өсгөхөд голлон хэрэглэгдэж байсан.

Дунд палеолитын шатанд хүмүүс байгалийн бэлэн агуй, нөмөр дулаан газар, гуу жалга зэргийг сууцны зориулалтаар ашиглах болжээ. Ховд аймгийн Манхан сумын Цэнхэрийн агуй үүнийг гэрчлэх баримт болж байна.

Хүмүүс аажимдаа сууцаа өөрсдийн гараар хийж байгуулж, удаан хугацаагаар түүндээ суурин амьдрах болжээ.

Эртний  хүмүүс хүйтэн сэрүүнээс өөрийгөө хамгаалах нэгэн хэрэгсэл болгож хувцсыг бий болгожээ. Агнасан амьтдынхаа арьсыг ашиглан цээжин биеийн эгэл нөмрөг буй болгосныг хувцасны үүсэл хэмжээн үздэг.

 

Утга соёл

Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн амьдралын хэрэгцээ, шаардлагаар уламлалт мэдлэг ухааны өв сан бий болж эхэлжээ.

Оюун ухаант хүн бий болсноор хойч үеэ ухамсартай, зорилготой сургах үүднээс сурган хүмүүжүүлэх ухааны үр хөврөл тавигдсан байна.

Ан амьтан, үр жимсийг хоол хүнсэндээ хэрэглэх явцдаа тэдгээрий талаарх мэдлэгийг хуримтлуулж, улмаар байгаль дэлхийгээ танин мэдэж эхэлжээ.

Монголчуудын бүтээсэн урлагий нэг төрөл бол “амьтны загварт урлаг” юм. Энэ урлагийн үүсэл хүрэл зэвсгий үед холбогддог. Түүний гол дүрслэл нь тухайн газар амьдардаг амьтад бөгөөд чулуу, хүрэл, алт, яс, мод шавраар бүтээдэг байна.

Уран зургийн түгээмэл дэлгэрсэн төрөл бол хадны болон агуйн зургууд юм. Хадны зурагт ан амьтдыг дүрслэхийн сацуу ан агнуурын, аж байдал, дайн байлдааны сэдэв бүхий зургууд юм.

Монголчуудын бүтээсэн урлагийн нэг төрөл бол ваарын урлал юм. Неолитын үеийн хүмүүс шавар ваар савыг гар арга, туузан арга, нүхэн арга гэсэн 3 үндсэн аргаар хийж хэрэглэдэг.

Ураг төрлийн байгууллын үед дуу хөгжим нь байгалиас гарч байгаа дуу авиаг дууриаж дуугарах аяс, эгшгийн өндөр намыг тогтоосон зохиомол авиа, аялганы хэлбэр, хэд хэдэн аясаас бүрдсэн нийлмэл ая зэргээж бүрдэж байсан.

Монгол нутагт амьдарч байсан хүмүүсийн дунд палеолитын шатанд шүтлэгий анхны хэлбэрүүдийн үүсэл тавигджээ. Үүнд:

Эртний овог, аймаг бүр өөрийгээ аль нэгэн амьтан, ургамлаас заримдаа сав ертөнцийн аль нэгэн зүйлээс гаралтай хэмээн ойлгож, түүнийгээ өөрийн онгон болгон шүтдэг байжээ.


53. Монголчуудын их нүүдэл /Америк, Европ руу/

 

Хан улс болон Өмнөд Хүннү нарт бут цохигдсон умард Хүннүчүүд МЭ 98 оноос Европ руу нүүдэллэв. Тэдний нүүдлийн зорилго, шалтгаан үйл явц одоо ч түүхэнд бүрхэг хэвээр бөгөөд тэд төв Азиас Дундад Ази, Каспи, Урал, Днепр, Хар тэнгис, Дунай гэсэн чиглэлээр МЭ 375 он хүртэл их нүүдэл хийжээ. Тэнд байсан Готт, Кельт, Славян олон нүүдэлчин аймаг овгуудыг Европ болон гүн рүү түрэн оруулсан байна. Энэ нүүдлийн улмаас хүчирхэг Ром улс мөхөж Европын олон угсаатан үүсэх явц хурдсан, хүн төрөлхтөний түүх Дундад зууны үе рүү шилжжээ. Ийнхүү Европын улс орнуудын анхны суурийг тавилцахад Хүннү нарын их нүүдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн.

 

54. Монголчуудын бичиг үсгийн үүсэл

 

Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь бичиг соёл билээ. Иймээс бичиг соёл уствал үндэстэн устана гэдэг. Бичиг соёлоо хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь хамгаас чухал юм. Эртний төрт улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Киргизүүд өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсныг эрдэмтэд нотолсон. Үүний дараагаар Хубилай хааны зарлиг ёсоор Нагва лам 1260-аад оны орчим Дөрвөлжин бичиг, зая бандида Намхайжамц 1648 онд Соёмбо үсгийг, Буриадын Агваан Лхаарамба ламтан 1905 онд Вагиндра үсгийг буриад аялгуунд зориулан зохиосон. Мөн 1930-1940 оны латин үсгийг түр зуурхан хэрэглэж байжээ. Хамгийн сүүлд орос гүрний нөлөөтэйгээр крилл үсгийг хэрэглэх болжээ. Ж.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэд анхны дүрмийг зохион хэрэглэсэн түүхтэй. Энэ бичгийн соёлоос Монгол бичиг нь Монголын нүүдлийн аж ахуйн амьдралаас урган гарсан сонгодог бүтээл болон эдүгээг хүрчээ.

 

55. Атилла хаан ба Хүннү гүрэн

 

Монголын анхны төрт улс бол Хүннү гүрэн юм. НТӨ 209 – НТ 93 он Хүннү улс оршин тогтнож байсан гэж үздэг. Газар нутаг нь ордосоос байгаль нуур өнгөрч, Алтайн нуруунаас Дорнодын тал хүрч байв. 200 онд Хан улсын 300 мянган цэргийн довтолгооныг бут цохиж, НТӨ 198 онд Хан улстай гэрээ байгуулж эн тэнцүү хүчирхэг улс гэдгээ зөвшөөрүүлэв. Хоёр улсын хилийг цагаан хэрмээр тогтоож, Хан улс Хүннүд алба нийлүүлэг үүрэг хүлээж 50 орчим жил гүйцэтгэжээ. Хүннүчүүд Дорнод Туркестаныг эзлэн НТӨ I зуунаас их торгоны замд ноёрхсон хүчирхэг гүрэн болжээ. Хүннүчүүд одоогийн Унгарын нутагт Аттилын удирдлагаар төвлөрсөн улсыг 435-453 онд байгуулж, Европуудад уусан алга болсон түүхтэй. Хүннүгийн их хаан Аттиллын нүүдэллэн суурьшсан газар Унгарын өндөрлөг тал нутаг байлаа. Өнөөдрийн Европын улс орнуудын анхны суурийг тавилцахад Хүннү нарын их нүүдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн ажээ.


7. Чингис хааны билиг сургаал

 

Чингис хааны билиг сургаал нь Их засгийн адил манай үед бүрэн бүтэн уламжлагдан ирсэнгүй. Рашид-Ад-дин, Алтан товч зэрэг сурвалжид хэсэг бусаар хадгалагдан иржээ. Өэлүн эх эртний үгийг иш татаж өвгөдийн үгийг үндэс болгож хөвгүүддээ сургаж эцэг өвгөдийн эрэлхэг хүчирхэг явсан гавьяа зүтгэлийг магтан сайшааж тэдний үлгэр дуурайллаар явахыг захиж сургадаг байжээ.

Чингисийн билиг сургаал нь их төлөв хөвгүүд дүү нар охид гүнж, өрлөг нартаа хандаж хурим найрын үеэр буюу эсхүл тэдгээрийн албан ажилд тохоон томилох үеэр өгсөн сургаал сануулга байжээ. Чингис өөрийн бататган бэхжүүлэх талаар анхааруулсан зүйл онцгой суурийг эзэлдэг. Чингис хаан дөрвөн хөвгүүддээ зарлиг болсон нь: “Ургахуйгаас шингэхүйд хүртэл улс иргэнийг хураан явж, энэ олон бус элэтний элгийг нэгэн болгов. Тэдгээр хүчээр нэгтгэсэн олон хүн хэзээ нэгэн цагт санаа хувьсах нь зайлшгүй учир тэднийг баримтлан захирахыг бүхий л аргаар хичээх хэрэгтэй. Осолдон ... болохгүй. Иймп би өөрөө хадаас болж төрийг бэхлэн сахиж, аргамж  болж улсаа барин явъя. Хөвгүүд та нар мөн нэгэн адил чингэх ёстой хэмээн айлджээ.”

 

48. Монголын нууц товчоо түүхийн эх сурвалж болох нь

 

Монголын төдийгүй Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн түүх уран зохиолын сонгодог бүтээл бол Монголын нууц товчоо бөгөөд 1220-1240 оны хооронд зохиогджээ. Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт болсон юм. Энэ зохиолд Монгол улсын дотор болсон явдал дэлгэрэнгүй гарах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гардаггүй нь улс төрийн чанд бодлоготой холбоотой. Нууц товчоо зохиолын тухай Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов “Дундад зууны үед нэг ч үндэстэн монголчуудын адил түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас МНТ шиг жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.

 

49. Өэлүн Үжин, Бөртэ хатны овог удам

 

Чингис хааны эх Өэлүн үжин ба түүний эхнэр Бөртэгийн удам нь эртний домогт Амазон-бүсгүйчүүдийн улсаас үүсэлтэй байж болох нь судалгаагаар тогтоогдож эхлээд байна. Амазон гэдэг нь Грекийн домогт гардаг дайчин бүсгүйчүүдийн овог аймаг юм. Есүхэй баатрын гэргий Чингис хааныг төрүүлсэн эх юм олхонууд аймгийн хүн ажээ. Өэлүн үжингээс Тэмүүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ нэртэй дөрвөн хөвгүүн, Тэмүлүн нэртэй нэг охин төржээ. Хүүхдүүдийг нь эрийн цээнд хүрч амжаагүй байтал эр нөхөр Есүхэй нь нас барж амьдралын гашуун зовлонд учирсан ч тайчууд, мэргид, татарын ... үргэлж сэргэмжлэн хамгаалж эрийн цээнд хүргэжээ. Бөртэ хатан нь Чингис хааны их хатан бөгөөд Хонгарадын Дай сэцэний охин 1161 онд төрсөн Бөртэг 10 настай байхад нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин гэж Есүхэй баатар ихэд таашааж Тэмүүжин хүүдээ сүй тавьсан билээ. Бөртэ Тэмүүжин Чингис хааны насан туршийн үнэнч хань, төрийн дөрвөн хатны манлай, дотно зөвлөгч нь байжээ. Бөртэ хатан бол Чингис хааны гадаад үйлийн гол зөвлөгч төрийн түшээ мөн гэж олон эрдэмтэд үнэлсэн байдаг.

 

 

50. Их засаг хууль

 

Их Монгол улсын үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Эл хуулийн зарчим үзэл санаа зөвхөн Монгол нутагт төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсны хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн. Чингис хааны байгуулсан төр болоод их засаг хуулийн агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. XIII зуунд хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммуранийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз хэргэмийн нэн чухал баримт бичиг байв.   Их засагт:

ь  хаан өргөмжлөх ёс

ь  их хуралдайг зарлан хуралдуулах

ь  гадаад улс оронтой харилцах ёс

ь  ард иргэний албан үүрэг

ь  эр цэрэг

ь  албан гувчуур зэрэг олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ.

 

51. Нийтийн тооллын өмнөх ба нийтийн тоолол учир

 

Он тоолол гэдэг нь түүхэн үйл явдлын товчоолол болсон цаг хугацааны хэлхээс, дарааллыг хэлнэ. Түүхэн он тоолол нь он тооллын тогтолцоо болон дэлхийн янз бүрийн орны ард түмний он тооллын бичгийг /календарь, хуанли судалдаг/ он тоолол анх Египет улсад үүсчээ. Хүн төрөлхтөн он тооллоо янз бүрийн аргаар зохиож ирсэн бөгөөд нар, сарны хөдөлгөөнд үндэслэсэн он тооллын буюу “МЭ” гэдэг нь Христосын тухай домог дээр үндэслэн үүссэн бөгөөд Есүс Христосын төрсөн өдрөөс эхлэн МЭ-ийн 1 он эхэлдэг. Христосын мэндэлснээс өмнөх он тооллыг манай эриний өмнөх “МЭӨ” үе гэж үздэг. Дорнын зарим оронд шинэ хаан ширээнд суухад он тооллыг шинээр эхлэн тоолдог журамтай байжээ. Дорно дахины орнуудад эрт дээр үеэс билгийн тооллыг өргөн хэрэглэсээр иржээ.

Билгийн тоолол гэдэг нь сарны хөдөлгөөнд үндэслэгдэж зохиогдсон бол аргын тоолол нь нарны хөдөлгөөнийг үндэслэн нэг жилийн үргэлжлэх хугацааг тооцдог. Зуун жилийн хугацаа өнгөрснийг зуун гэдэг бол 10 зууныг 1 мянган гэдэг. Манай эрин эхэлсэнээс хойш 2000 гаруй жил өнгөрч байна. Билгийн тооллын 60 жилийг буюу 5 удаагийн 12 жилийн мөчлөгийг 1 жаран гэдэг.   



Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2012-04-20 - bayarlalaa

Бичсэн: Khishigsuren (зочин)

bi 1 bilet olku bsiin end bn bayarlalaa ghde bas 1 bilet hiigeed og thu guijiin mezolitiin ueiin dursgaluud gdeg bilet hiigeed ogooch thu

Шууд холбоос

2011-05-30 - tombahit

Бичсэн: 8d Tombahit (зочин)

ee odoo hicheel amartsan bagsh etr ta nar namaig yaj chadhiin ain haha ugaasaa bagch yu ch meddegui t1 za ууртай phbbbbt

Шууд холбоос

2011-05-29 -

Бичсэн: Зочин

ene huuhed estoi honshoortoi bichsen bna shd ain.unen shde bugdiig ni yag l helsen bna shd rolling on the floor

Шууд холбоос

2011-05-26 - ene chin bagshiin blog shdee

Бичсэн: Зочин

ene chin bagshiin blog bolohoos heruuliin memo bish shdee.eniig jo bodoltsomoor yum aa.gehdee ene huuhed estoi unen helsen bna a.hichneen bagshdaa durgui bsan ch tgj doromjloh erh bhgui shd not talking

Шууд холбоос

2011-05-26 - boos ch bolj chadaagui baij bitgii olon yum hutsaj bai za

Бичсэн: Зочин

tambahit muu olon kazak,sarnai,monhtuya netiin suraggui humuus ichij amidarmaar yum aa.tiim l surhii yum bol iishee yah gej orsiin.oilgohgui bganuuud ni oorsdiinhoo t1.iig gaihuulahaa bolimoor yum aa.ene surguulias baasanjav bagsh shig tolgoitoi bagsh olood irvel shang ni ogood yavuulah yum san rolling on the floor .harin ch baasanjav bagshiin angid orsondoo bayarlaj yav za!!! ee chaavaasa bur hoh,nogoon,ulaan ineed hurchlee.yu chaddag gej ingej tom tom baadiim boloo.zailuul huuhduuhes kok avah gej ingediim bhdaa.nemj helehed ter tampaget ch biluu pampaget ch bilu sarlag shig ohin,sarnai ch bilu sharilj ch biluu ted nar jo hel amaa tataj yavmaar yum aa.bagshaa tand mash ih bayarlasan shuu алга ташилт hunii hicheel zutgeliig haaya ch gsn bodoj bai za!

Шууд холбоос

2011-05-24 -

Бичсэн: 8d Tambahit (зочин)

tssssssssss ugaasaa baasanjaw bagsh yu ch meddeggui yum chini phbbbbt

Шууд холбоос

2011-05-24 -

Бичсэн: Зочин

ta nar yamar2 tom yaridiin tegej l ih oorsdoo beldeed onts avchdiin bol yah gej tgd olon doloon yum yariad bgaan shal utgaguin archiagui yumnuud chini harin ch zarim uzeegui yumiig tavisan blee ingej hun dalduur muulj bhaa bolimoor yumaa uneheer archiagui yumnuud ууртай not talking

Шууд холбоос

2011-05-23 - 8d Tabmbahit

Бичсэн: Зочин

hutsaa huts malnuudaa zailtsgaa psdaa chini hutsaad bhiin zlaa ta nart hamaagui ugaasaa ene chini shal t1 erguu yum bichtsen bna bagsh hicheel amrah gej bhad bagsh namaig alhiin ni harnaa...

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: Зочин

tusalsand bayrlaa bagshaa хайртай үнсэлт хайртай үнсэлт тэврэлт тэврэлт

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: 8

bagshiig muulsan pisdakuud ni zail bagshiin hodolmoriig oilgodoggui teneg malnuud ylanguya ter monkhtuya sarnai tambahit ed nar boliyoooooo bagshaa tanai angi baisht ta alaach yaaj tevchjiinaa ууртай bagshaa ingej ih tusalsand bayrlalaa ta goy shuuu гоё шүү

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: Зочин

tanai angi bizdee alaach alaach kkkkkk гоё шүү чөтгөр чөтгөр

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: Зочин

monhtuya sarnai tambahit hunii hodlmorig hundelj suryaa bagshaaa ta nomer 1

алга ташилт инээх инээх зүрх өвдөх хайртай үнсэлт тэврэлт ирмэх гуниглах тэврэлт

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: Зочин

bagshaa tand bayrlalaa hodolmor gargasand monh tuya sarnai idrin sanal shal hudlaa
ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: Зочин

bagshaa atstek ba mayagiin soeliin hamaaral gej yu yum be
эргэлзэх

Шууд холбоос

2011-05-23 -

Бичсэн: Зочин

t1 setgegdel uldeesen humuus bugd mal миа
bagshaa ta goe shuu ярзайтал инээх ирмэх

Шууд холбоос


Бичлэг: 3 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax